Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

5 нэгж талбарт газрын дуудлага худалдаа явуулжээ

2015-03-24

2015 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас Аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн А/09 дүгээр захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг 2015 оны 03 дугаар сарын 18-ний өдөр зохион явуулсан байна. Дуудлага худалдаагаар нийт 12 нэгж талбар зарлагдсанаас:
- 7 нэгж талбар техникийн шаардлага хангахгүй болж дуудлага худалдаа явуулах боломжгүй болсон.
- 5 нэгж талбарт дуудлага худалдаа явуулсан байна.
№09 нэгж талбар буюу Дархан сумын 13-р баг, ТИС-ийн оюутны байрны хойд талд, үйлчилгээний зориулалтаар 400м.кв газрыг иргэн Ж.Долгорсүрэн 16.180.000 төгрөгөөр,

№10 нэгж талбар буюу Дархан сумын 14-р баг, Дархан Их дэлгүүрийн баруун урд талд, үйлчилгээний зориулалтаар 1500м.кв газрыг иргэн Г.Эрдэнэсүх 86.000.000 төгрөгөөр,

№12 нэгж талбар буюу Дархан сумын 5-р баг, Шунхлай ШТС-ын хойд талд, үйлчилгээний зориулалтаар 900м.кв газрыг иргэн Б.Хадбаатар 52.200.000 төгрөгөөр тус тус ялагчаар тодорсон.

№11 нэгж талбар буюу Дархан сумын 12-р баг, УГТСЭШХ-ийн баруун урд талд, үйлчилгээний зориулалтаар 3000м.кв газарт нэг санал ирж, өрсөлдөгчгүй тул дуудлага худалдаа зохион байгуулагдаагүй.

№06 нэгж талбар буюу Дархан сумын 12-р баг, ОУХТөвийн зүүн талд, албан байрны зориулалтаар 1800м.кв газарт огт санал ирээгүй тул дуудлага худалдаа зохион байгуулагдаагүй.
Дуудлага худалдаанд 17 оролцогч битүүмжилсэн материал ирүүлсэн ба 5 нэгж талбарт дуудлага худалдаа явагдахаас 3 нэгж талбарт шаардлага хангасан материал бүрдэж, дуудлага худалдаа зохион байгуулагдаж нийт 154.380.000 төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр болсон байна. Цаашид 2 дугаар ээлжийн дуудлага худалдааг зохион байгуулах талаар судалгааны ажлууд хийгдэж байгаа юм байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%