Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ТӨРИЙН ОДОН, МЕДАЛИАР ШАГНАЛАА

2015-03-20

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар төрийн одон, медалиар дүүргийн зарим иргэнийг шагнасныг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү нар 3-р сарын 20-нд гардуулж өгөв.

“Цэргийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор 14-р хорооны ахмад настан, бэлтгэл офицер Ш.Дондогдорж, 17-р хорооны ахмад настан, бэлтгэл офицер Д.Раднаабазар, “Алтан гадас” одонгоор 10-р хорооны ахмад настан, С.Цэрэндолгор, 13-р хорооны иргэн Ж.Энхтуяа, 19-р хорооны ахмад настан Н.Цэрэн, 39-р цэцэрлэгийн арга зүйч С.Дашмаа, дүүргийн Өмч, газрын харилцааны албаны Өмчлөлийн мэргэжилтэн Н.Мөнгөнцэцэг, “Соёмбо” академийн зөвлөх багш Ё.Цэенхорлоо нар энгэрээ мялаав.

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 10-р хорооны Засаг дарга Ч.Болормаа, 50-р сургуулийн багш Ц.Дуламсүрэн, “Голомт” банкны Касс, үнэт зүйлсийн хэлтсийн захирал Ш.Буянцэцэг нар шагнуулсан юм.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%