Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын Эрч хүч клубээс "Хаврын цом" спортын тэмцээнийг зохион байгуулав

2015-03-21

     Аймгийн ИТХурлын Төлөөлөгчид, хэлтэс агентлагийн удирдах ажилтнуудыг биеийн тамир спортод өргөнөөр хамруулж, спортод хандах идэвхи сонирхолыг өрнүүлэх, хамтач уур амьсгал бүрдүүлэх, урам хайрлах зорилготой "Хаврын цом" спортын тэмцээн болов.
     Волейболын тэмцээнийг аймгийн ИТХ-ын "Эрч хүч" клубээс зохион байгуулсан бол Дартсын тэмцээнийг аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсээс хариуцан зохион байгууллаа.
Тэмцээний дүн гарахад: Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Д.Жамбалдорж ахлагчтай сумын ИТХ-ын төлөөлөгчдийн баг түрүүлж, шилжин явах цомын эзэд болов.
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн баг удаалж, СТСХ-ийн дарга Б.Жаргалсайхан ахлагчтай ЗДТГ, хэлтэс агентлагийн дарга нарын хамтарсан баг гуравдугаар байранд шалгарсан юм.
       Цомын эзэд дараагийн тэмцээнийг зохион байгуулна.










“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%