Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИТХ-ын Тэргүүлэгчдийн тавдугаар хуралдаан боллоо

2015-03-17

Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тавдугаар  хуралдаан 2015 оны гуравдугаар сарын 17-ны өдөр  хуралдаж, доорх асуудлуудыг шийдвэрлэв.
Нийслэл дүүргийн төсвөөр 2015 онд хэрэгжих хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг Худалдан авах ажиллагааны албаны дарга С.Жамъяндорж, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай асуудлыг Бизнес инкубатор төвийн Захирал С.Энхтайван танилцуулсан нь тус тус  дэмжигдлээ.
Мөн Хэлэлцүүлэг зохион байгуулах, Уулзалт зохион байгуулах, Шагналд уламжлах, Шагнах тухай асуудлуудыг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал танилцуулсныг хэлэлцэн шийдвэрлэв.  
Түүнчлэн Тэргүүлэгчдийн саналаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын долоодугаар хуралдаан хуралдуулах тухай асуудлыг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэмэлтээр оруулж  баталлаа.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%