Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Нийтийн тээврийн үйлчилгээ, нөхөн олговрын асуудлаар нээлттэй хэлэлцэв

2015-03-20

       Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимд он гарсаар 6 дахь удаагийн хэлэлцүүлгээ зохион байгуулав.
Энэ удаагийн хэлэлцүүлгээр 2015 оны 1 дүгээр сараас эхлэн хэрэгжиж буй Нийтийн тээврийн үйлчилгээ, нөхөн олговрын асуудлаар мэдээлэл хүргэх, тус үйлчилгээнд иргэд, олон нийтийн сэтгэл ханамж, саналыг сонсох, хэлэлцүүлгээс гарсан санал хүсэлтийг үйл ажиллагаанд тусган ажиллууллахыг зорилгоо болгов.

       2013 оны 12 дугаар сараас эхлэн “Элит хөгжил” ХХК-тай хамтран хотын дотор нийтийн тээврийн том оврын автобусын үйлчилгээг хэрэгжүүлж эхэлсэн билээ. 2014 онд 1 сая 200 мянган зорчигч тээвэрлэсэн байна. Өнөөдрийн байдлаар тус компанийн 8 автобус, чиглэлд үйлчилж байгаа аж.
       Том оврын нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулахад төрөөс холбогдох хууль тогтоомжуудын хүрээнд нөхөн олговроор дамжуулан дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай байсан учир оны эхэнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Дархан хотын дотор нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн нөхөн олгворыг хуваарилах, санхүүжүүлэх түр журам, автобусны үйлчилгээний үнэ тарифыг хэлэлцэн батласан юм. Уг журмаар нийт 7000 ахмад настан, 3000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 5166 оюутан автобусаар хөнгөлөлтэй зорчих судалгаа байгаа тухай хэлэлцүүлэг зохион байгуулагчид танилцууллаа.
      Хэлэлцүүлэгт оролцогчид автобусны цагийн хуваарь, чиглэлийг тодорхой болгож, нийтэд сурталчлах, хуваарийн  дагуу үйлчлэх асуудлыг илүүтэй хөндлөө. Мөн автобусны буудлын тэмдэг тэмдэглэгээ тавигдаагүй, Буудлууд дээр автомашинууд удаан хугацаагаар зогсож зорчигч буулгаж суулгахад саад болдог, хууль бусаар зорчигч тээвэрлэж буй тээврийн хэрэгслүүдийг зохицуулаагүй зэрэг асуудалд орон нутгаас анхаарах шаардлагатай гэж үзэж байв. Мөн аймгийн ЗДТГ-ын ХБХ-ээс аймгийн тээврийн бодлогыг боловсруулан аймгийн ИТХ-аар тодорхойлох цаг болсонтой мэргэжлийн байгууллагууд санал нэгдсэн юм. Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх компаниудын дунд өрсөлдөөн бий болгон, нээлттэй тендер зарлаж ашигтай сайн ажиллах боломж байна гэв.
      Хагас бүтэн сайнд ахмадуудаас төлбөр хураахгүй гэчихээд хураагаад байгаа талаар гомдол гаргалаа. Оюутнуудын зүгээс их сургуулийн гудамж руу чиглэл нэмэгдүүлэхийн хүслээ. Дархан сумын 6 дугаар багийнхан Баяндаваа руу явах унааны асуудлыг хөндөж, тус багийн хүүхдүүдэд хүүхдийн автобус хүрч үйлчлэхгүй байна гэв. Өдөрт нэг талдаа 1500 төгрөгөөр явдаг. Биржээс такси хөлслөхөөр 1500-3000 төгрөгөөр үйлчилж байна. Тэгэхээр хойд талын гэр хорооллын замаар автобус явуулж өгөөч гэсэн санал орууллаа.
      Жич: Нээлттэй хэлэлцүүлгийн өмнөхөн орон нутгийн DBS, ЛХА телевизүүдээр энэ сэдвээр шууд ярилцлага  явуулж, телевиз үзэгчдийнхээ саналыг сонссон. Шууд нэвтрүүлэгт холбогдсон иргэдийн зүгээс Том оврын автобусыг цагийн хуваариар явуулах, Дархан сумын 1 дүгээр багийн Пионерийн гудамжны сайжруулсан шороон замаар болон Хөтөл хороолол, Мангирт, Баталионы чиглэлд автобусны үйлчилгээг ойрын хугацаанд явуулах хүсэлтээ илэрхийлсэн. Мөн автобусын үйлчилгээний чанар стандарт, цэвэрлэгээ, зорчигчдын ая тухыг бүрэн бүрдүүлэх асуудлаар санал ирүүлсэн юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%