Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Тайлан тушааж, сургалтанд хамрагдлаа.

2015-03-19

     Аймаг, нийслэлийн Орон нутгийн болон төрийн өмчит хуулийн этгээдүүдийн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн нэгтгэл, Үндэсний статистикийн газрын тайланг тушаах, 2014 оны үндсэн хөрөнгийн хөдлөлт, өөрчлөлтийн тайланг холбогдох байгууллагуудтай тулган баталгаажуулалт хийх ажлаар ОНӨАлбаны ажилтнууд 2015 оны 03 дугаар сарын 05-наас 14-ны өдрүүдэд Төрийн Өмчийн Хороонд ажиллалаа.
   Энэ хугацаанд ОНӨАлбаны ажилтнуудад онол арга зүйн сургалт зохион байгуулж, мэргэжлийн байгуулллагуудаас өмчийн бүртгэлд анхаарах, төрийн болон орн нутгийн өмчийн шинэчлэгдсэн дүрэм журмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн болно.
     “Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн мэдээллийн систем”-ийг нэвтрүүлэх ажлын хүрээнд  2014 оны жилийн эцсийн үндсэн хөрөнгийн үлдэгдлийг цахим программд 2015 оны 4 дүгээр сарын 20- ны дотор шивж оруулан цаашид тайлан мэдээллийг  цахимаар гаргах боломжтой  болж байна.    

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%