Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"БИ ЭХ ОРНЫ ЦЭРЭГ" ЯРУУ НАЙРГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2015-03-17

Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчний 94 жилийн ой, халхын голын байлдааны түүхт ялалтын 76 жилийн ойд зориулсан "БИ ЭХ ОРНЫ ЦЭРЭГ" яруу найргийн тэмцээн өнөөдөр буюу 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 14.00 цагт Нутгийн захиргааны ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээний зорилго нь эх орны сэдэвт яруу найргийн өв санг баяжуулах, цэрэг дайчид, ард иргэд, хүүхэд залуусыг эх орон, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэтгэлийг төрүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, цэрэг эх орны сэдэвт бүтээлүүдийг сурталчлан нийтийн хүртээл болгоход оршиж байгаа юм байна.

Тэмцээнийг Архангай аймгийн Нийтийн Номын сан, аймгийн Цэргийн штабтай хамтран зохион байгууллаа. "БИ ЭХ ОРНЫ ЦЭРЭГ" яруу найргийн тэмцээн насны ангилалгүй явагдсан бөгөөд нийт 20 яруу найрагч оролцсноос 
1-р байранд Бямбадолгор
2-р байранд Жамъянлхүндэв
3-р байранд Жавзмаа нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%