Мөн байгаль орчинд ээлтэй, хоггүй Номгон сум байх, орчин тойрноо хоггүй цэвэр байлгах уриалгыг гаргаж албан газар, айл өрхүүдэд хүргүүлэн хамтран ажиллах талаар ярилцлаа.
Хуралдааны үеэр ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар баталсан Хүүхдийн чуулганаас гарсан санал, уриалгыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Мөн ЕБС-ийн Нийгмийн ажилтан З.Ананд тус хуралдаанд оролцож сургуулиас зохион байгуулах ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.