Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Том оврын автобусны үйлчилгээний асуудлаар шууд нэвтрүүлгээр ярилцлаа

2015-03-13

     Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим нь орон нутгийн DBS, ЛХА телевизээр "Иргэний Танхим сонсож байна" шууд нэвтрүүлгийг бэлтгэн, орон нутгийн тулгамдсан асуудлаар иргэдийн саналыг сонсож байгаа билээ.

    2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн "Иргэний Танхим сонсож байна" шууд нэвтрүүлгээр "Дархан хотын доторхи нийтийн тээвэр, том оврын автобусны үйлчилгээ"-ний талаар хөндөж ярилцлаа. Шууд нэвтрүүлэгт аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн мэргэжилтэн П.Батсүх, аймгийн Тээвэр автозамын газрын дарга Ж.Заяабаатар, "Дархан Элит хөгжил" ХХК-ийн захирал З.Бадрал нар оролцож, иргэдийн асуултанд хариулт өгч, санал хүсэлтийг хүлээн авлаа.
     Дархан хотын дотор нийтийн тээврийн хэрэгсэл/ автобус/-ээр үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн нөхөн олговорын асуудлаар иргэдэд мэдээлэл хүргэсэн юм. Нийт 7000 ахмад настан, 3000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 5166 оюутан автобусаар хөнгөлөлтэй зорчиж байгаа  аж.
    Шууд нэвтрүүлэгт холбогдсон иргэдийн зүгээс Том оврын автобусыг цагийн хуваариар явуулахыг санууллаа. Хэрвээ цагийн хуваариар явж байвал хүлээж байгаад сууна. Хэзээ ирэхийг нь мэдэхгүй болохоор таксинд суучихаад байгаа тухай санал гаргаж байв.
       Мөн Дархан сумын 1 дүгээр багийн Пионерийн гудамжны сайжруулсан шороон замаар болон Хөтөл хороолол руу, Мангирт, Баталионы чиглэлд автобусны үйлчилгээг ойрын хугацаанд явуулах хүсэлтээ илэрхийллээ.  Автобусын үйлчилгээний чанар стандарт, цэвэрлэгээ, зорчигчдын ая тухыг бүрэн бүрдүүлэх талаар хэд хэдэн санал гарлаа.

     Дээрхи сэдвээр үргэлжлүүлэн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд нээлттэй хэлэлцэнэ. Иймд иргэд та бүхнийг тус өдрийн 09:00 цагт аймгийн Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлэгт ирж оролцохыг урьж байна.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ТАНХИМ

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%