Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

НАДАД НЭГ САНАЛ БАЙНА /Иргэний санал/

2015-03-12

"Дархан хотыг 2016 оноос хойш хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд иргэд, мэргэжилтнүүдийн саналыг авах тухай" нээлттэй хэлэлцүүлэгт оролцогч архитектор Д.Эрдэнэбаярын хэлсэн санал:

     Хэлэлцүүлгийг зохион байгуулж буй аймгийн Иргэний Танхимынханд талархал илэрхийлье.
Миний хувьд хот төлөвлөлтийн асуудлаар 2 дахь удаагийн хэлэлцүүлэгт оролцож байна. Хот байгуулалтын зураг төслийн чиглэлээр 30 гаруй жил ажиллаж байна. Ажиглагдаж байгаа, хэлэх саналууд олон байдаг.
      Иргэний Танхимд аливаа хэлэлцэж байгаа асуудлыг аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим баримтжуулж, түүх болгож хадгалах хэрэгтэй. Дэлхийн хөгжлийн чиг хандлагад олон нийтийн оролцоо чухал гэж ярих болсон. Энэ хэлэлцүүлэг ч мөн оролцоог хангасан чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг болж байна.
1. Хотын хөгжил гэж ярихад хамгийн түрүүнд зураг байдаг. Дархан хотыг ямар чиглэлээр хөгжүүлэхийг харуулсан зургийг хотын ерөнхий архитектор бидэнд танилцууллаа. Дархан хотын эхний 2 ерөнхий төлөвлөгөөг Оросууд хийсэн. Оросууд барьсан. Өнөөдөр бид зах зээлд орчихоод өөрсдөө зураг хийсэн. Хийсэн зураг маань шаардлага хангахгүй сейфэнд байна гэж шүүмжлүүлж байна. Зургийг тогтмол өөрчилж, байнга хөгжүүлж ажилладаг юм билээ. Хот байгуулалтын зураг төсөвт хот хөрөнгө зарж байх ёстой. Дархан хотод хот байгуулалтын баримт бичиг боловсруулах мөнгө байхгүй гэж сонссон. Яамнаас мөнгө гаргаад хийе гэхээр эндээ учир зүйгээ олохгүй байна. Хотын хөгжлийн зураг төсөвгүй юм чинь Дархан хот маань ыяаж хөгжих юм бэ.
2. Хот болох аймаг болох ялгаагүй гэж хэлж болохгүй. Маш их ялгаатай. 2004 онд хот болох нь зөв юм гэж Дарханы иргэд саналаа хүргүүлсэн. Нам улс төртэй холбоотой. Ард түмэн Дархан хот болгох санал нэгтэй байдаг.
3. Хот төлөвлөхөд хамгийн чухал асуудал нь хил хязгаар. Дархан хотын хил хязгаар тулчихсан. Ийм учраас хил хязгаарын асуудлыг эхэлж ярьж, дараагаар нь хотын хөгжлөө ярих ёстой юм.
4. Хүн амын тоог хязгаарлахгүй бол болохгүй. УБ хот хүн амын даац хэтэрсэн машин техник нь багтахгүй. Утаатай хот болсон. Хотын иргэн хотын татвар төлдөг хариуцлагатай иргэн байх ёстой. Түүнээс биш Ховдын хороолол, Увсын хороолол гэж хашаа бариад хороолол үүсгэж амьдрахыг хэлэхгүй.
5. Дэд бүтэц маш их хуучирсан. Үйлдвэрт хэрэглэж байсан дулааныг орон сууцанд хэрэглэж байна. Хэрэв үйлдвэрүүд хөгжөөд ирвэл орон сууцнууд дулааны хомсдолд орно. Цахилгаан ч мөн ялгаагүй. Үүнийг давхар бодолцож байх ёстой.
6. 20 жил тутам тухайн хотын хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээ 2 дахин өсдөг бичигдээгүй хуультай. Би 1985 онд Дархан хотод ирсэн өнөөдөр 2015 он 30 жиийн хугацаанд Дархан хотын хүн ам, нутаг дэвсгэр 2 дахин өсчихсөн байна. Үүний үр дагавар хор холбогдлыг хэдэн цаг ярих болно.
7. Дархан хотод онгоцны буудал хэрэгтэй байна. Яг одоо шаардагдаж эхэлж байна. Өнгөрсөн жил УИХ-ын гишүүд Дарханд онгоцоор буух гэтэл онгоцны буудал байхгүй. Хайж хайж урд толгой дээр талбай олж бөөн ажил болж буулгасан. Онгоцны буудал баталионд байсан. Гэтэл одоо гэр хороолол болчихсон. Ноён Хонгорын урд энгэрт онгоцны буудал байсан. Одоо хурдан морины зам болсон. Удахгүй наадмын талбай болно гэсэн. Тэнд Брежнев дарга бууж байсан түүхтэй. Хонгорт олон улсын шаардлага хангасан онгоцны буудлыг Оросууд төлөвлөсөн байдаг. Гэтэл тэнд одоо Хонгорынхон газар олгоод эхэлчихсэн байгаа шүү.
Онгоцоо бид нар хаана буулгах уу? Үүнийг хотын төлөвлөлтөнд тусгах шаардлагтай байна.
8. Авто замын асуудлыг тээврийн дарга хөндөж байна. Зун нь замаа хучаад сайхан болгочихдог. Өвөл нь НААҮГ-ынхан хөлдөөж байгаад нүдчихдэг. Тэнд өчнөөн тэрбум төгрөг зарцуулсан шүү дээ. Ганц сайхан цас цэвэрлэдэг машин авч болдоггүй юм уу. Гэтэл айлын хашаанд цас цэвэрлэдэг төхөөрөмж хийчихсэн байна шүү дээ. Санаачилгатай ажиллая.
9. Аж Үйлдвэрийн парк байгуулна гэж олон жил ярилаа. Дархан хотод 5 хүдрийн үйлдвэр ажиллаж байна. Гэтэд тэд Дарханд харъяалагддаггүй Улаанбаатарт харъяалагдаж, хамаг татвараа Улаанбаатарт өгдөг байх жишээтэй. Яахаараа Дарханд үйлдвэрээ барьж, Дарханы дэд бүтэц хэрэглэчихээд Дарханы хөгжил цэцэглэлтэнд татвараа өгдөггүй юм бэ. Барилга нь ашиглалтанд ороход манай комисст явсан аймгийн захиргааны хүн: -Чи яахаараа татвараа манай аймагт өгдөггүй юм гэж асууж байсан. Үүнийг л аймгийн удирдлагууд шалгаж, үйлдвэрүүдээ цэгцлэхгүй юм бол Аж үйлдвэрийн парк байгуулна гэж яриад байж болохгүй.

Санал тэмдэглэсэн: Х.Соёл-Эрдэнэ

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%