Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Малчдад өгөх нөөцийн нэг боодол өвс 1500 төгрөгийн үнэтэй

2015-03-03

Дархан-Уул аймгийн Дархан сумын аюулгүйн нөөцөд 2013 онд бүрдүүлсэн өвсийг цас их унаж малын бэлчээр хомсдож өвөлжилт хүндэрч байгаагаас малчдад нийлүүлэхээр болов. Өнөөгийн байдлаар зах зээлд нэг боодол өвс 2500-3000 төгрөгийн үнэтэй байгаа бол нөөцийн өвсийг нэг боодлыг нь 1500 төгрөгөөр борлуулахаар болсон байна.

Уг өвсийг авах хүсэлтэй малчдын саналыг авч эхлээд гуравдугаар сарын тавнаас эхлэж багуудаар нь дамжуулж олгох аж. Дархан сум нь малын бэлчээр хомс учраас малчид нь зэргэлдээх сумдын нутагт өвөлжиж байгаа бол хотын захын гэр хорооллын мал бүхий айлууд малаа хашаандаа тэжээдэг байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%