Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИТХ-ын Судалгаа, шинжилгээний хорооноос хэлэлцүүлэг зохион байгуулна

2015-02-26

      Аймгийн ИТХ-ын Судалгаа, шинжилгээний хорооноос санаачилан аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимд “Дархан хотыг 2016 оноос хойш хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд иргэд, мэргэжилтнүүдийн саналыг авах” хэлэлцүүлгийг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.
        Хэлэлцүүлэг 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 14.00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болно.             Хэлэлцүүлэгт аймгийн ИТХурлын Төлөөлөгчид, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Дархан хотын үе үеийн удирдлагууд, салбар салбарын судлаач мэргэжилтнүүд, Их дээд сургуулиудын багш нар, иргэдийг оролцуулах аж.
      Хэлэлцүүлгийн үеэр аймгийн ИТХ-ын Судалгаа шинжилгээний хорооноос “Дархан хотын хөгжил цэцэглэлт-2050 он” мэдээлэл танилцуулна Мөн “Хот төлөвлөлтийн өнөөгийн болон хэтийн төлөв байдал”-ын талаар аймгийн Ерөнхий архитектор Д.Элдэвсайхан мэдээлэл хийх юм байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%