Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Иргэний зөвлөл"-ийнхөн 2014 оны ажлаа дүгнэв

2015-02-26

      Аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй орон тооны бус "Иргэний зөвлөл"-ийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор байгуулсан билээ. Уг зөвлөл нь хагас жил тутам санал зөвлөмжөө аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд ирүүлж, холбогдох хууль, журам, дүрмийг мөрдөж ажилладаг юм.
     "Иргэний зөвлөл"-ийнхөн 2015 оны эхний хурлаа зохион байгуулж, 2014 оны ажлаа дүгнэж, жилд нэг удаа удирдлагаа сонгох асуудлаа хэлэлцэх хурлын цаг хугацааг тохирсон байна.

Иргэний зөвлөлийн бүрэлдэхүүнд:

Бавал овогтой Сүндэрмаа                           Дархан сумын 4 дүгээр багийн иргэн
Гэндэнжамц овогтой Нэргүй                       Дархан сумын 12 дугаар багийн иргэн
Оогин овогтой Батаа                                      Дархан сумын Өргөө багийн иргэн
Дэвээ овогтой Батсүх                                      Дархан сумын 14 дүгээр багийн иргэн
Даваасамбуу овогтой Галбадрах                Дархан сумын 10 дугаар багийн иргэн

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%