Аймгийн хэмжээнд орон нутгийн өмчит 85 байгууллага бүртгэлтэйгээс Санхүүгийн хяналт шалгалтын алба, 6-р цэцэрлэг шинээр байгуулагдаж , аймгийн аудитын газар төрийн өмчид шилжсэнээр 86 байгууллагатай боллоо. Иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрахад чиглэгдсэн арга хэмжээнд зориулж орон нутгийн хөгжлийн сан болон улсын төсвийн 134,0 сая хөрөнгө оруулалтаар аймгийн Цагдаагийн газрын малын хулгайн тасаг, эргүүл хамгаалалт, сумдын албад 8 ш автомашин шинээр авч үйл ажиллагаагаа явуулж байна. Эрүүл мэндийн үйлчилгээнд зориулж орон нутгийн хөгжлийн сан болон улсын төсвийн 641,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлэг 7 автомашинаар парк шинэчлэл хийгдэж, Хонгор сумын хүн эмнэлэг түргэн тусламжийн шинэ автомашинтай боллоо.
• Тус алба нь тайлант онд орлогын төлөлвлөгөөг давуулан биелүүлж ОНӨмч ашигласны төлбөр 19.173.751 төгрөг, хөрөнгө худалдан борлуулсаны орлого 29.800.000 төгрөг нийт 48.973.751 төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүллээ.
• Аймгийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлыг хагас бүтэн жилээр хуралдуулж, 31 байгууллагын 438,9 сая төгрөгийн хөрөнгийг акталж, зохих орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүллээ.
• 2014 онд орон нутгийн өмчийн хөдлөлт өөрчлөлттэй холбоотой аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 12 тогтоол шийдвэр гарсны хэрэгжилтийг 100% хангуулан ажиллалаа. 2014 онд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлаар хийгдсэн үндсэн хөрөнгийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж 13.7 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгийн эзэмшигч ашиглагчийг тогтоон тайлан бүртгэлд тусгах ажлыг зохион байгууллаа.
• Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр худалдан авсан орон сууцнуудын тооллого бүртгэл судалгааг нарийвчлан гаргаж, Засгийн газрын тогтоолын дагуу эрх бүхий албан тушаалнуудад ашиглуулах эзэмшүүлэх журам боловсруулан ажиллаж байна.
• ОНӨмчит аж ахуйн нэгж байгууллагуудын дарга, захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд компанийн засаглалын институтын сургалт зохион байгуулснаар Орон нутгийн өмчит компаниудын чадавхи нэмэгдэж байна.
• Боловсролын байгууллагуудын эзэмшиж байгаа газруудын ашиглалт хамгаалалтыг сайжруулах зорилгоор газрын гэрээ, кадастрын зургийг тулган баталгаажуулж ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн орон нутгийн хамгаалалтад авах бэлтгэл ажил хангагдаад байна.
• Орон нутгийн өмчийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах зорилгоор орон нутгийн өмчит байгууллагуудын төрийн өмчид бүртгэлтэй Гаалийн газар , ҮТП-ийн байруудыг орон нутгийн өмчид шилжүүлэх ажлыг холбогдох яам, ТӨХороонд тавьж шийдвэрлэх бэлтгэл ажил бүрэн хангагдлаа. Мөн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн шинэ байр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтанд ороход бэлэн боллоо.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН АЛБА