Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ГЭРЭЛ ЗУРАГ СОНИРХОГЧДЫН СУРГАЛТ ЯВАГДЛАА

2015-02-16

Аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэнгийн дэмжлэгтэйгээр Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Гэрэл зургийн үндэсний танхимаас гэрэл зураг сонирхогчдын “Шавь” сургалтыг Дархан-Уул аймагт зохион байгууллаа.
Энэ жилийн хувьд Монгол Улсад Гэрэл зургийн алба үүссэний 80 жилийн ой тохиож байгаа бөгөөд оны эхний сургалт манай аймгаас эхэлж байгаа аж. “Шавь” сургалтыг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ЕНБ дарга Ц.Батбаатар, Гэрэл зурагчин В.Баттулга удирдан явуулсан бөгөөд фото камерийн техник тохиргоо, зураг авах арга зүй, байгалийн, хотын, шөнийн, студийн /хөрөг/ зураг авах зэрэг гэрэл зураг сонирхогчдод хамгийн чухал анхан шатны мэдлэгийг олгосон юм.
Сургалтыг амжилттай дүүргэсэн 28 суралцагчдад Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны сертификат олгосон бөгөөд дурсгалын зүйлс гардууллаа. 2014.02.15

Х.Соёл-Эрдэнэ

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%