Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2015 оны эхний 1-р сард 64 гэмт хэрэг гарчээ

2015-02-13

2015 оны эхний 1-р сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэрэг 64 болж өнгөрсөн оны өдийгөөс 34 хувиар буурсан байна. Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 12 удаа гарч 12 хүн оролцож, өнгөрсөн мөн үеэс оролцсон хүний тоо 58.6 хувиар буурч, бүлэг хэрэг 11 удаа гарч 18 хүн оролцож, өнгөрсөн оны мөн үеэс оролцсон хүний тоо 80.0 хувиар өсч, насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг 1 гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хувиар, гэмт хэрэгт нийт 2 хүн холбогдож өнгөрсөн оны өдийгөөс 71.4 хувиар тус тус буурсан байна. Бүгд 453 хүн эрүүлжигдсэний  6.8 хувь нь буюу 31 нь эмэгтэйчүүд байна. Эрүүлжигдсэн хүний тоо өнгөрсөн оноос 8 хүн буюу 1.7 өссөн байна. Хулгайн хэрэг 19 удаа гарсан нь өмнөх оноос 32.1 хувиар буурсан байна. Үүнд: иргэдийн өмчид халдсан хулгай 15 удаа гарч өмнөх оноос 28.5 хувиар, малын хулгай 2 удаа гарч өмнөх оноос 60 хувиар тус тус буурсан байна.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%