Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Өнгөрсөн онд гадаадын есөн байгууллага хамтарч ажиллажээ

2015-02-05

Дархан-Уул аймаг өнгөрсөн онд гадаадын есөн байгуулгын нийт 9 тэрбум 400 сая гаруй төгрөг, 426 мянган доллар, 8.2 сая еврогийн санхүүжилтээр нийт дөрвөн төсөл гурван хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.

Эдгээрийн ихэнх нь эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгжсэн. Тус аймаг Дархан хотын бүтээн байгуулалт хийх санхжүүжилтээ бүрдүүлэхийн тулд орон нутгийн болон улсын сан хөмрөгөөс гадна гадаадын тусламж хүмүүнлэгийн байгууллагын дэмжлэгийг татаж авчрах шаардлага гардаг байна. Харин өнгөрсөн оны хувьд гадны байгууллагын тусламжаар хийгдсэн ажлууд 80 гаруй хувийн хэрэгжилттэй явагджээ.

Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэсийн Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Б.Отгонцэцэг:-“Манай аймгийн салбар бүрт өөр өөрийн үйл ажилгааны чиглэлийн дагуу хөрөнгө оруулалт хийж дэмжлэг үзүүлдэг байнгын хамтын ажилгаатай улс орон, гадаадын байгууллагууд олон байдгаас Азийн хөгжлийн банк, ХБНГУ, Голбал сан, БНСУ-ын Койка Оолон улсын байгууллага, ДЭМБ, Япон зэргийг нэрлэж болно. Эдгээр байгууллагуудын хувьд ихэнхдээ буцалтгүй тусламжаар хөрөнгө оруулдаг. Харин БНСУ-ын хөрөнгө оруулагч “Мальти марине сервис” болон төслийн хэрэгжүүлэгч “Эйм эйч хайтех” компанитай хамтарч Дархан сумын Хөтөл хороололд хог боловсруулж түүнээсээ эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг барихаар гэрээ байгуулсан нь хэдийгээр буцалтгүй тусламж биш боловч бидэнд хамгийн ашигтай хамтын ажиллагаа болох юм” гэв.

Б.Норовсамбуу

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%