"Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлэхэд хүний эрхийг хангах нь” сэдэвт хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөлгөөн болов.
Уг зөвлөлгөөнийг Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны 9 дүгээр шүүхээс санаачилж, аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд хийлээ. Зөвлөгөөнд аймгийн Цагдаагийн газар, Давж заалдах шатны 9 дүгээр шүүх, Сум дундын 7 дугаар шүүх, Прокурорын газар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Тахарын албаны 100 гаруй ажилтан, албан хаагчид оролцлоо. Оролцогч байгууллага тус бүрээс хүний эрхийг хангаж ажиллах талаар илтгэл хэлэлцүүлж илтгэлтэй холбоотой санал асуулга явуулж “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хууль ёсны дагуу явуулж байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын эрхийг хангахад өөрчлөлт гаргах жил болгоё” гэсэн уриалга гаргалаа.
Б.Норовсамбуу