Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Олон нийтийн цагдаагийн ажилтнууд дүрэмт хувцсаа хүлээн авав

2015-01-30

     Аймгийн ИТХ-ын ГХУСАЗЗөвлөлийн санхүүжилтээр олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг дүрэмт хувцастай болгов.

        Аймгийн ИТХурал, ГХУСАЗЗөвлөлийн дарга Ч.Цэндсүрэн, аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Даваажав нар олон нийтийн цагдаагийн ажилтнуудад дүрэмт хувцсыг нь хүлээлгэн өгч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах үйл ажиллагаандаа  олон нийтийн цагдаагийн ажилтны нэр хүндийг өндөрт өргөж, хууль дүрэм, журмаа чанд сахиж, амжилт гарган ажиллахыг хүслээ.
       Олон нийтийн цагдаагийн ажилтнуудын  ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын ГХУСАЗЗөвлөлөөс 17-н ажилтны иж бүрэн дүрэмт хувцасны зардалд 18027650 /арван найман сая хорин долоон мянга зургаан зуун тавин/ төгрөгийг зарцуулсан байна.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%