Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Ахмад тээвэрчид уриалга гаргав

2015-01-30

Дархан-Уул аймгийн Тээвэрчдийн ахмадын хорооноос уриалга гаргав.

Уг уриалгад “Манай орны нийт тээвэрчид, ахмад буурлууд та бүгдэд болон танай хамт олон, гэр бүлд морилон ирж буй 17 дугаар жарны галзуурагч хэмээгч хонь жилдээ юу санасан бүхэн чинь сэтгэлчлэн бүтэж элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхыг хүсэн ерөөе” гээд “Улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж Тээврийн салбарын нэрийг өргөж олон түмэндээ үйлчилж яваа үе үеийн тээвэрчид та бид Монголын уламжлалт сар шинийн баяраа архигүй угтаж сархадыг хэрэглэхгүй хүн арддаа амгалан тайван үйлчлэхийг уриалж байна. Авто машин барьж байх үедээ архи уух зайлшгүй нөхцөл тулгарсан үед уруулдаа биш хуруундаа хүргэн сэржим өргөж сурцгаая. Өвөг дээдэс ахмад тээвэрчид маань үеийн үед авто техниктэй харьцаж байх үедээ архийг цээрлэж ирсэн түүхтэй. Авто машин барьж яваа жолоочид хэн нэг нь архи өгөхгүй, архиар шахахгүй байхыг хүсч байна. Бидний уриалгыг аймаг, орон нутгийн захиргаа, авто тээвэр, замын цагдаа, хэвлэл мэдээллийн байгууллагууд, ард иргэд, жолооч нар, найз нөхөд, хань, үр хүүхдүүд маань бүрэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэж уг уриалгад дурдсан байна.  

Б.Норовсамбуу

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%