Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Нийтийн тээврээр үнэгүй зорчигчдод 950 гаруй сая төгрөг зарцуулна

2015-01-30

Дархан хот дотор үйлчилдэг нийтийн тээврийн хэрэгслээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд үнэгүй зорчих хөрөнгийн асуудлыг нь энэ оны төсөвт суулгасантай холбогдуулж аймгийн Ерөнхий эдийн засагч П.Батсүхээс тодрууллаа.

“Энэ оны төсөвт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудад зориулж нийтийн тээврийн хэрэгслдээр хөнгөлөлттэй зорчих шийдвэр гарсан. Эхний ээлжинд энэ хүмүүст үйлчлэх журмыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр батлуулсан. Мөнгөн дүнгээрээ нийт 950 гаруй сая төгрөгийг орон нутаг төсөвтөө суулгаснаар хөнгөлөлт эдлэж үнэгүй зорчих боломжтой болсон гэсэн үг. Сангийн яамнаас тавьж байгаа нэг шаардлага нь гэвэл хөнгөлөлт өгч байгаатай холбогдуулж эдгээр хүмүүсийн бүртгэлийг цахим хэлбэрт оруул гэсэн болохоор бид бэлтгэл ажлаа хангаж байна. Үүнийг бид ирэх гуравдугаар сарын нэгнээс бэлэн болгохоор ажиллаж байгаа. Ингэснээр ухаалаг картаар үйлчлүүлнэ, түүнээс өмнө тэтгэврийн дэвтэр, оюуны үнэмлэхээр үйлчлүүлж байхаар зохицуулалт хийсэн. Аймгийн хэмжээнд хамрагдах оюутны тоо гэвэл сургуулиасаа алслагдсан газарт оршин суудаг, дотуур байранд байдаггүй 6900 орчим оюутан, ахмад настан 7000 гаруй байгаа гэсэн тоон судалгаа авсан учир эдгээр хүмүүс хамрагдана. Гэхдээ нэг ахмад настан болон оюутнуудад хэдэн төгрөг ноогдох вэ гэдгийг хуваарилна. Бидний тооцоогоор нэг хүнд 13 мянга орчим төгрөг болж байгаа. Автобусын хувьд бид анх тооцоо хийж байх үедээ нэлээд олноор тооцоолж үйлчилгээ үзүүлж байгаа автобусын “Элит” компанид автобусынхаа тоог нэмэгдүүлээч гэсэн санал тавьсан. Тэгэхгүйгээр иргэдэд үйлчлэх үйлчилгээ сайжрахгүй хүлээлт ихтэй байгаа зэргийг танилцуулж байсан л даа. Өнөөдрийн байдлаар зогсоолд автобус хүлээлт найман минут байгааг таван минут болгох хэрэгтэй. Одоогийн байдлаар найман автобус үйлчилж байгааг дор хаяж 20 болгож байж автобусын үйлчилгээ сайжирна гэж үзэж байна” гэв.

Б.Норовсамбуу

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%