Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭГЧИД СТАНДАРТЫН ЗӨРЧИЛТЭЙ АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ

2015-01-29

Дархан-Уул аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтсийн даргын батлагдсан удирдамжийн дагуу тус аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийг шалгажээ.
Шалгалтад нийт 20 гаруй байгууллага, иргэнийг хамруулж “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ MNS 5274:2003” стандартын хэрэгжилт ямар төвшинд байгааг үнэлж дүгнэх, цаашид авах арга хэмжээний талаар арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор хийсэн байна. Энэ удаагийн шалгалт нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний стандартын хэрэгжилтийг шалгасан анханых бөгөөд ажлын хэсэг дээрх нэр бүхий барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газруудад “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ MNS 5274:2003”стандартын үзүүлэлт бүрээр үнэлгээг хийхэд стандарт хэрэгжилтийн төвшин дунджаар 73 хувийн үнэлгээтэй гарчээ.
Ажлын хэсэг шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах хугацаатай албан шаардлага гардуулж арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Б.Норовсамбуу

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%