Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН “ЦОДГОР ХҮҮ” ТОДОРЧЭЭ

2015-01-27

    Хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх, тэдний авъяас ур чадварыг хөгжүүлэх, ирээдүйн мастеруудыг бэлтгэх зорилгоор Дархан-Уул аймгийн ЕБС, цэцэрлэгүүдийн дунд “Цодгор хүү-2015” аймгийн тэмцээнийг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, аймгийн Шатрын холбоо,9-р сургуультай  хамтран 2015 оны 01-р сарын 16-ний өдөр зохион байгууллаа.
    Тэмцээнийг 7 хүртлэх нас /охид, хөвгүүд/, 8-9 нас /охид, хөвгүүд/, 10-11 нас /охид, хөвгүүд/, нийт 6 насны ангиллаар зохион байгууллаа.
      Бага насанд 54 хүүхэд, 8-9 насанд 45 хүүхэд, 10-11 насанд 38 хүүхэд нийт 137 хүүхэд  оюун ухаан, ур чадвараа сорьж оролцсоноос 18 хүүхдийг шагнаж урамшууллаа.
     Тэмцээний ерөнхий шүүгчээр Дархан-Уул аймгийн Шатрын холбооны тэргүүн Ц.Батттогтох, шүүгчдээр шатрын дэд мастер Д.Пүрэвдорж, дэд мастер Г.Сүхбат,  ОИЦ сургуулийн шатрын багш С.Маргад-Эрдэнэ нар ажиллалаа.
Тэмцээний дүн:
5 нас / эр /
1-р байр: Лувсанпэрэнлэй Түмэн-Эрдэнэ  22-р цэцэрлэг
5 нас / эм /
1-р байр:Батсоёмбо Хүслэн 13-р цэцэрлэг
7 хүртлэх нас / эм /
1-р байр: Мягмардорж Оюумаа ОИЦогцолбор  1-2 анги
2-р байр: Отгонбаяр Мөнхзул  ОИЦ 1-5 анги
3-р байр: Цог –Эрдэнэ Биндэръяа ОИЦ 1-р анги
7 хүртлэх нас / эр  /
1-р байр: Баяраа Төгсбилэг ОИЦ 1-7 анги
2-р байр: Сүхбат Бат-Оргил  21-р цэцэрлэг
3-р байр: Орхонбаяр Тэнгисбаяр
8-9 нас / эр /
1-р байр: Одбаяр Ганжигүүр ОИЦ-3-1 анги
2-р байр: Болд-Эрдэнэ Төгөлдөр  ОИЦ 3-1 анги
3-р байр: Лхагважаргал Дөлгөөн ОИЦ 3-3 анги
8-9 нас / эм /
1-р байр: Лутбаяр Баясгалан  ОИЦогцолбор  3-6  анги
2-р байр: Цатгалан Энхжин ОИЦ 4-1 анги
3-р байр:Бат-Очир Батгэрэл ОИЦ
10-11 нас / эр /
1-р байр: Нямдорж Очирваань 15-р сургууль
2-р байр: Доржготов Эрдэнэбат ОИЦ 4-2 анги
3-р байр: Баттөгс Эрдэнэням 15-р сургууль 5-4 анги
10-11 нас  / эм  /
1-р байр: Мөнгөнтулга Анужин Од цогцолбор 5-а анги
2-р байр: Эрдэнэцог Энхжин ОИЦ 5-3 анги
3-р байр. Эрдэнэбат Ану Од цогцолбор
    Тэмцээний тэргүүн байр эзэлсэн 4 насны ангиллын 8 хүүхэд 2015 оны 1-р сарын 11,12-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох улсын уралдаанд оролцох эрхээр шагнагдлаа.

ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%