Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Шигшээ багийнхан Дарханд бэлтгэлээ хийнэ

2015-01-27

Волейболын эрэгтэйчүүдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх тавдугаар сарын 10-16-нд Улаанбаатар хотноо болох билээ. Энэхүү тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ баг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 24-нөөс бэлтгэлдээ гарч эхэлсэн юм. Тэгвэл үндэсний шигшээ баг нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 15-ны хооронд Дархан-Уул аймагт вакум бэлтгэлд гараад байна. Багийн бүрэлдэхүүнд менежер Ц.Одхүү, ахлах дасгалжуулагч Шүтоо Коичи, туслах дасгалжуулагчаар Б.Мөнхнаран, тоглогч А.Мөнхбаяр (багийн ахлагч), Э.Сайханбаатар (багийн дэд ахлагч), Э.Сайнбилэг, Д.Билгүүн, Э.Болор-Эрдэнэ, М.Цэрэнбаатар, А.Даваажаргал, М.Мягмарсүрэн, А.Түвшинтөгөлдөр, Т.Батбаяр, Э.Алтангэрэл, Г.Ган-Очир, Б.Болдбаатар, М.Өсөхбаяр, М.Ганбилэг, Б.Анхбаяр, Б.Хосбаяр, Б.Ууганцэрэн, Б.Бат-Эрдэнэ, Ч.Баттөгс нар багтаад байна.

Японы дасгалжуулагч Шүтоо Коичи Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг дуустал манайхантай ажиллах юм байна. Монголын волейболын холбоотой гэрээ байгуулан ажиллаж буй түүний хувьд Японы өсвөрийн шигшээ багийг удирдаж, Чех, АНУ, Серб улсад ажиллаж байжээ.

Ч.БОЛОР

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%