Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын ХХХНБХХороо НААҮГ-т өгсөн хугацаатай үүрэг чиглэлийн биелэлттэй танилцав.

2015-01-16

       Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлого хяналтын хороо аймгиийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 12 дугаар сарын 15-ны өдөр Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын ажилтай танилцаж хугацаатай үүрэг чиглэл өгсөн бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 10.00 цагт үүрэг чиглэлийн биелэлттэй танилцав.

       Хуралд Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлого хяналтын хорооны дарга Х.Батбаяр, гишүүн Б.Батбаяр, Б.Эрдэнэтулга, Орон нутгийн өмчийн албаны ахлах мэргэжилтэн нягтлан бодогч С.Лхагважаргал, НААҮГ-ын дарга Ж.Дорждэрэм, Ерөнхий нягтлан бодогч н.Уранчимэг нар оролцлоо.

    НААҮГ-ын дарга Ж.Дорждэрэм аймгийн ИТХ-ын ХХХНБХХ-оос өгсөн үүрэг чиглэлийн дагуу хийсэн ажлын талаар танилцуулав. Үүнд
  1. Аймгийн Захирагчийн алба, НААҮГ, аж ахуй нэгж байгууллагын удирдлагууд хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулсан.
  2. Тендер зарлагдаж ирсэн 4 авто машиныг  засварласан 3 машин нь үйлчилгээнд явж байна. 1 машин нь жолоочийн асуудал шийдэгдээгүй тул үйлчилгээнд гараагүй. Энэ асуудалд Дархан сумын ЗДТГ-тай хамтарч ажиллаж байгаа.
  3. НААҮГ-ын 2020 он хүртэлх стратеги төлөвлөгөөг боловсруулсан. 
  4. Нийтийн эзэмшлийн хатуу хучилттай зам талбайг цэвэрлэх цэвэрлэгээний хуваарь, хэмжээг батлуулан мөрдөж ажиллаж байгаа тухай танилцууллаа.
                                                                                                                                                    Мэдээг бэлтгэсэн: Э.Золзаяа

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%