Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Уулзвар төсөл үр дүнгээ өглөө.

2015-01-12

Дархан-Уул аймгийн төв Дархан хот дотор авто замын бөглөрөл үүсдэг байсан “Монгол алтны уулзвар” хэмээн алдаршсан дөрвөн замын уулзвар оны өмнө өргөтгөлийн ажил дуусч одоо ямарч бөглөрөл саадгүй болжээ.
Уг уулзварын зам нь тус бүрдээ 7 метр байсныг 1,5 метрээр нэмж өргөсгөсөн байна. Замын өргөтгөлийг хийгээгүй байх үед энд яг л Улаанбаатар хотын адил авто машины түгжрэл үүсдэг, нарийн замтай, гэрлэн дохио нь стандартад нийцээгүй зэрэг олон хүндрэлтэй байсан юм. Хотын хөл хөдөлгөөн ихтэй бүсэд тооцогдох энэ уулзварыг өргөсгөх ажлын гүйцэтгэгчээр “Пи Си Эф” компани ажиллаж “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө оруулалт 592 сая төгрөг мөн зам дагасан инженерийн шугам хоолойг ч давхар засч 240 сая төгрөг зарцуулжээ. 40 гаруй жил шинэчлээгүй инженерийн шугам хоолойг сольж тунелийн системд оруулан засварлаж дууссан. Гүйцэтгэгч тал энэ замд гурван жилийн баталгаа өгч хэрвээ энэ хугацаанд замд эвдрэл хагарал гарвал засварлах мөнгийг нь орон нутгийн төсөвт үлдээж гүйцэтгэгч тал засварыг нь хийх гэрээ байгуулжээ.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%