Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"2014 ОНЫ ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН МЭДҮҮЛЭГ БОЛОН ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ ГАРГАХАД АНХААРАХ АСУУДАЛ" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

2015-01-08

     Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу 2015 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа улсын хэмжээнд 2015.01.01-2015.02.15-ны өдрүүдэд явагдахтай холбогдуулан 1 дүгээр сарын 7-ны өдөр Залуучууд театрын их танхимд Дархан-Уул аймгийн Төрийн албан хаагчдад зориулсан сургалт явагдлаа.

   Сургалтыг Авлигатай Тэмцэх Газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан Д.Мөнхжаргал, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан Н.Мөнхбаяр нар “Авлигын эсрэг хууль тогтоомж, түүнд орсон нэмэлт өөрчлөлт”, “ХАСХОМ гаргахад анхаарах асуудал” сэдвүүдээр явууллаа. 

      Сургалтад тус аймгийн төрийн байгууллагуудын 500 гаруй албан хаагчид оролцлоо.

     УИХ-ын ХЗБХорооны 2014.12.23-ны өдрийн 20 дугаар тогтоолоор өмнөх 2012 оны 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт орсон байна. 
Уг өөрчлөлтөөр ХАСХОМ гаргах зарим албан тушаалтны жагсаалтад өөрчлөлт орсон бөгөөд Төрийн захиргааны албан хаагчдын хувьд "ТЗ-1"-"ТЗ-5"-д хамаарах албан тушаалтнууд 2015 оноос мэдүүлэг гаргахгүй байхаар зохицуулагдсан байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%