Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын зохицуулалтын тухай

2015-01-08

     Хөдөөгийн амьдрал, аж ахуйн ялгаатай байдалтай холбоотойгоор иргэдээс ирүүлсэн хүсэлт, саналыг үндэслэн аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2014-2015 оны хичээлийн жилийн 2, 3 дугаар улирлын амралтын эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг өөрчилж байна. /ТУШААЛ/
    Хөдөө, орон нутагт мал төллөх үеэр эцэг, эхдээ туслах, уламжлалт ахуй, соѐлоо өвлөхболомжийг нь бүрдүүлж өгөх шаардлагатай байна.
     Энэ хичээлийн жилд хөдөөгийн сурагчид дорхи хуваариар амарна.

  • Хичээлийн жилийн 2 дугаар улирлын амралт:
    • I-V ангийн сурагчид 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2 дугаар сарын01-нийг дуустал 3 долоо хоног;
    • VI-IX ангийн сурагчид 2015 оны 1 дүгээр сарын 10-наас 1 дүгээр сарын 25-ныг дуустал 2 долоо хоног;
    • X-XII ангийн сурагчид 2015 оны 1 дүгээр сарын 10-наас 18-ныг дуустал 1долоо хоног тус тус амарна.
  • Хичээлийн жилийн 3 дугаар улирлын амралт:
    • I-V дугаар ангийн сурагчид 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 4 дүгээр сарын 12-ныг дуустал 3 долоо хоног,
    • VI-IX ангийн сурагчид 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 4 дүгээр сарын 05-ныг дуустал 2 долоо хоног,
    • X-XII ангийн сурагчид 2015 оны 3 дугаар сарын 14-нөөс 3 дугаар сарын 29-нийг дуустал 2 долоо хоног тус тус амарна.
    Хөдөөгийн сурагчдын амралтын хугацааг өөрчилсөн ч энэ хичээлийн жилд бага, дунд,ахлах ангийн сурагчдын хичээллэх болон амрах нийт хугацаа хот, хөдөөгүй адил байна.Ерөнхий боловсролын сургуулийн бүх ангиудын хичээлийн жил дуусах хугацаа өөрчлөгдөөгүй. Хичээлийн жил 6 дугаар сарын эхний долоо хоног буюу 6 дугаар сарын 05-ны өдөрдуусна.
     Сурагчдын амралтад өөрчлөлт орсноор санхүүгийн нэмэлт зардал шаардагдахгүй. Мөнанги дэвших, сургууль төгсөх, элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалт, багшийнамралтын хугацаа гэх мэт сургууль, сургалтын аливаа үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл байхгүй болно.
      Сурагчдын амралтын үеэр багш нар өөрийгөө хөгжүүлэх, сургалтад хамрагдах, сургалтынарга зүй, технологио хөгжүүлэх цагийн боломжтой болно. Сурагчдын амралтын үеэр багш нарыннэгдсэн сургалтуудыг зохион байгуулна.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%