Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Иргэдийн оролцооны тухай хуулийн төсөлд санал авч байна

2015-01-07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэстэй хамтран Иргэдийн оролцооны тухай хуулийн төсөлтэй танилцаж, саналаа илэрхийлэх, тусгах ажиллагааг зохион байгуулж байна.
Төрийн төв болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын зүгээс өөрсдийн чиг үүрэг, үйл ажиллагаанд хамаарах бүхий л мэдээллээр Монгол Улсын иргэдийг хангах, олж авсан мэдээлэлдээ тулгуурлан сайн дураараа нийтийн ашиг сонирхлын үүднээс зохион байгуулалтад орох боломжийг иргэдэд олгох, иргэдийг шийдвэр гаргахад оролцуулах, нийтийн эрх ашигт харшилсан аливаа шийдвэрийг засаж залруулах нөхцөл, орчинг иргэд, олон нийтэд бүрдүүлж өгөх, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих үйл ажиллагаанд иргэдийг оролцуулахтай холбоотой харилцааг мөн энэ хуулиар зохицуулна.

Хэлэлцүүлэгт оролцохыг хүссэн иргэд www.president.mnwww.cityhall.gov.mnwww.mongolforum.mn сайтуудад холбогдоорой.

irgeniioroltsooniituhaihuulitusul.docx (60Kb)

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%