“Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон” хоёр сарын аяныг 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд аймгийн ГХУСАЗЗ, хууль хяналтын байгууллагууд, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиуд, төрийн болон болон төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийг хамруулан зохион байгууллаа.
Тус аяныг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурах явдалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны хөтөлбөр, Аймгийн Иргэний танхимаас зохион байгуулсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд их дээд, ЕБС-иудыг, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, цаашид хамтран ажиллах хамтын ажиллагааг сайжруулахад зорилгоор явууллаа.
Аяны хүрээнд аж ахуйн нэгж байгууллага, ерөнхий боловсрол, их дээд сургуулиудын дунд “Туг, илгээмж, дэвтэр аялуулах”, сургуулийн орчинд оюутан, сурагчдын аюулгүй байдал, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Оюутан цагдаа”, “Сурагч цагдаа” ажлуулах, оюутан залуусын дунд “Нээлттэй хэлэлцүүлэг”, “Дэвжээ” тэмцээн, бага ангийн сурагчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээн, аж ахуйн нэгж байгууллагуудыг хамруулан олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Нийтийн эргүүл”, багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч нарын дунд “Түншлэлийн гэрээ” байгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтууд явуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчилах зэрэг үр дүнтэй олон ажлуудыг зохион байгууллаа.
Тус аяныг эхлэхийн өмнө гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24,5 хувиас өссөн үзүүлэлттэй байсан нь 18,9 хувь болж буурлаа. Бүртгэгдсэн нийт гэмт хэрэг өмнөх оныхоос өссөн ч хүн амын эрүүл мэндийн эсрэг, байгаль хамгаалах журмын эсрэг, татвар төлөхөөс зайлсхийх, малын болон халаасны хулгай, насанд хүрээгүй хүмүүс оролцсон, гудамж талбайд үйлдэгдсэн, бүлэглэн үйлдсэн гэмт хэргүүд 5,0 – 53,3 хувь хүртэл хувиар буурч, хэргийн илрүүлэлт 9,4 хувиар ахисан, нийт гэмт хэргийн тоо болон согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргүүдийн өсөлтийн хувийн жин сар бүр буурч байна. Аян зохион байгуулагдах 2 сарын хугацаанд оюутан сурагчдаас гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй зэрэг эерэг үзүүлэлтүүдтэй байгаа нь уг аян үр дүнтэй арга хэмжээ болсон нь харагдаж байна.
Аяны явцад “Амрыг эрье” цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэн орон нутгийн телевизүүдээр цацаж байсан ба хаалтын ажиллагааг Залуучууд театрт зохион байгуулан аянд идэвхитэй оролцож бусдыгаа хошуучлан ажилласан ААНБ, Их дээд сургуулиудыг шалгаруулан шагналыг гардууллаа.
Мэдээг бэлтгэсэн: Б.Амархүү