Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Өндөр өртөгтэй мэс хэрэгсэл, протезид хөнгөлөлт үзүүүлнэ

2015-01-02

Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн жагсаалт”-ыг өнгөрсөн онд баталж, 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөж эхэллээ. Даатгуулагч өндөр өртөгтэй мэс засал хийлгэсэн тохиолдолд тухайн мэс засалд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн тодорхой хэсгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр болж байгаа юм. Өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд дараах мэс засал хамаарах ажээ. Үүнд:

-зүрхний төрөлхийн гажгийн мэс засал;
-зүрхний олдмол гажгийн мэс засал;
-зүрхний ишемит өвчний үеийн мэс засал;
-артерийн судасны эмгэгүүдийн үеийн мэс засал;
-тархи мэдрэлийн мэс засал;
-бүдүүн шулуун гэдэсний мэс засал;
-бөөрний мэс засал;
-чих, хамар, хоолойн мэс засал;
-гэмтэл, бэртлийн мэс засал;
-ерөнхий мэс засал;
-эрхтэн, хиймэл эрхтэн суулгах мэс засал зэрэг багтжээ.

2015 онд өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, ортопедийн үнийн хөнгөлөлтөд  эрүүл мэндийн даатгалын сангаас 13.4 тэрбум төгрөг зарцуулах юм байна.  Түүнчлэн даатгуулагч тухайн сард өвчний учир эмчийн заалтаар оношлогоо, шинжилгээ хийлгэх бол эрүүл мэндийн даатгалын сангаас 55000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг байсан бол нэг удаад 3 сарын хэмжээтэй тэнцүү хэмжээгээр буюу 165000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой болжээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%