Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Эрэл” ХХК-ийн талаар холбогдох газарт хамтарсан мэдэгдэл гаргаж ажиллахаар болов

2014-12-25

     Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимаас зохион байгуулж буй Иргэдээ сонсох нээлттэй хэлэлцүүлэг Дархан сумын 13-р багт болов.
     2015 онд орон нутгийн асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ялангуяа залуучуудын идэвхийг өрнүүлэн оролцоог нь нэмэгдүүлэхэд болон гэр хорооллын тохижилт, хаягжилтыг сайжруулахад анхаарч ажиллах болсныг аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Л.Гүнчин хэлсэн үгэндээ онцолж, 2014 онд аймгийн ИТХ-аас авч хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулав. Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Алтантуяа оролцож, иргэдийн асуултанд хариулт өгөв.
    Оролцогчид Их сургуулийн гудамжны дагуу дулааны шугмыг өргөтгөсөнд баяртай байгаагаа илэрхийллээ. Зарим айлуудын дулаан доголдож байгаад анхаарч, Их сургуулийн гудамжны шороон замыг засварлах хэрэгтэй байгааг сануулж байв. Мөн орон сууцны 25 дугаар байрны дээврийг засварласан боловч, өнөөдрийн байдлаар 1 давхар хүртлээ ус алдаж байгааг шүүмжлэв. “Эрэл” ХХК орон сууцны байрууд, цэцэрлэг орчмын газарт зөвшөөрөлгүй том хашаа барьсан тул хашааг нь багасган талбайг чөлөөлж өгөхийг хүслээ.
    Дээрхи хэлэлцүүлгээс орон сууцны 25, 31 дүгээр байрны гадна талбайд дур мэдэн хашаа барьж, иргэдийн аюулгүй тайван орчинд амьдрах нөхцөлийг хааж байгаа “Эрэл” ХХК-ийн талаар холбогдох газарт хамтарсан мэдэгдэл гаргаж ажиллахаар болов.
     Мөн үеэр “Эко ноос” ХХК-ийн хонины ноосон дулаалгын материалын үйлдвэр, “Нью энержи стар” ХХК-ийн шатхууны агуулахын БОННҮ-ний тайланг тус багийн иргэдэд танилцууллаа.

 Мэдээ бэлтгэсэн: Х.Соёл-Эрдэнэ

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%