Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Архинд донтох өвчтэй 13 иргэнийг албадан эмчилгээнд явууллаа

2014-12-25

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 иргэнийг эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр архинд донтох өвчтэй тогтоогдсон учир Төв аймгийн Баян сум руу архины албадан эмчилгээнд явуулахаар болжээ.

Тус сумын ЗДТГ-аас эрхлэн сумын харьяа төрийн 10 байгууллага болон төрийн бус бусад байгууллагуудын хамтран хэрэгжүүлж байгаа гэр оронгүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх "ГОТИ-3" хөтөлбөрийг эхлүүлээд эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд өөрийн гэсэн гэр оронгүй орц, хонгил, дулааны худагт амьдардаг 80 гаруй иргэнийг “Халуун хоол” хөтөлбөрт хамруулж бичиг баримттай болгож түр ажлын байраар хангаж сургалтад хамруулах зэргээр шат дараалсан ажлуудыг зохион байгуулж иржээ. Уг хөтөлбөрт хамрагдсан иргэдээс дээрх 13 иргэн архинд донтсон нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон учир ийнхүү архины албадан эмчилгээнд явуулахаар болсон аж. 

Б.Норовсамбуу

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%