Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Залуучууд шийдвэр гаргагчдад санал бодлоо хүргэлээ.

2014-12-22

Дархан-Уул aймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс хамтарч энэ сарын 18-нд “Орон нутгийн хөгжилд хүүхэд залуучуудын оролцоог дэмжих нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар бэлтгэж байна.
Аймгийн “Залуучууд” театрт болсон уг хэлэлцүүлэгт тус аймгийн аж ахуйн нэгж байгууллага, залуучуудын олон нийтийн болон сайн дурын байгууллагуудын гишүүн залуучууд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид оролцож санал бодлоо илэрхийллээ.
2015 оныг хүүхэд, залуусыг дэмжих жил болгосонд талархах залуус олон байлаа. Тэдний зүгээс нэн тэргүүнд залуучуудад чиглэсэн бодлого боловсруулж, залуусын оролцоотой ТББ-ууд, Гадаад хэлний төвүүдийг бодлогоор дэмжих, Дархан хотын дүрмийн төслийг батлаж мөрдүүлэх, сурагч, оюутан залуусын урласан гар урлалын бүтээлүүдийг үнэлж, гадаад дотоодын зочид төлөөлөгчдөд бэлэглэж байх, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор сар бүр урлаг спортын аян өрнүүлэх, хүнд үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй залуусын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд анхаарал хандуулах, номын сангийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, дэлхийн сод сонгодог бүтээлүүдээр номын фондыг нэмэгдүүлэхийг санал болгов. Мөн Дархан хотын статусыг сэргээх асуудалд 2015 онд нухацтай хандаж, олон нийтийн санал асуулга өрнүүлэх саналд хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдэв.
Орон нутгийн хөгжилд Их дээд сургуулийн багш судлаачид, оюутнуудын нөөц боломжийг ашиглан, шинэ техник технологийг нэвтрүүлэх, бүтээлч санаачилгуудыг дэмжих үр дүнд хүрнэ гэж тэд үзэж байв.
Хүүхдийн нэгдсэн зөвлөлөөс зохион байгуулж буй ажлуудад санхүүжилтийн дэмжлэг үзүүлж байхыг хүссэн бол 15 дугаар сургуулийн сурагчид сургуулийнх нь ойролцоо үйл ажиллагаа явуулж буй баар цэнгээний газруудад тавих хяналтыг чангатгаж өгөхийг хүслээ.

Мэдээг бэлтгэсэн: Х.Соёл-Эрдэнэ

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%