Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Бүртгэгдсэн гэмт хэрэг 18.9 хувиар өссөн байна.

2014-12-17

Дархан-Уул аймагт 2014 оны эхний 11 сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэрэг 819 болж өнгөрсөн оны өдийгөөс 18.9 хувиар өссөн байна. Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 258 удаа гарч 298 хүн оролцож, өнгөрсөн мөн үеэс оролцсон хүний тоо 16.4 хувиар өсч, бүлэг хэрэг 76 удаа гарч 160 хүн оролцож, өнгөрсөн оны мөн үеэс оролцсон хүний тоо 1.8 хувиар, насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг 36 гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 30.8 хувиар, гэмт хэрэгт нийт 51 хүн холбогдож өнгөрсөн оны өдийгөөс 26.0 хувиар тус тус буурсан байна. Бүгд 5208 хүн эрүүлжигдсэний 5.3 хувь нь буюу 276 нь эмэгтэйчүүд байна. Эрүүлжигдсэн хүний тоо өнгөрсөн оноос 288 хүн буюу 5.8 өссөн байна. Хулгайн хэрэг 211 удаа гарсан нь өмнөх оноос 14.6 хувиар өссөн байна. Үүнд: Үүнд иргэдийн өмчид халдсан хулгай 168 удаа гарч өмнөх оноос30.2 хувиар өсч , малын хулгай 30 удаа гарч өмнөх оноос 23 хувиар буурсан байна.    

Х.Соёл-Эрдэнэ

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%