Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦООГ ДЭМЖИХ НЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО.

2014-12-17

     Дархан-Уул 2015 онд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аймгийн эдийн засаг, нийгэм, соёл, бүтээн байгуулалтын ажилд хүүхэд, залуучуудын оролцоог дэмжиж ажиллах зорилт дэвшүүлсэн.
    Энэхүү зорилтын хүрээнд Хүүхэд, залуучуудын авъяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, дэмжих, Хотын хөгжилд хүүхэд, залуусын идэвхи оролцоог дэмжин урамшуулах, Иргэд, олон нийтийг мэдээ, мэдээллээр хангах ажлыг төлөвлөж тусгагдсан ажлуудыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын идэвхитэй дэмжлэг, санал, санаачилгад тулгуурлан ажиллах юм. 
     Шинэ оны өмнө залуусынхаа саналыг сонсож, ирэх оныхоо төлөвлөгөөнд тусгах зорилгоор  “Орон нутгийн хөгжилд Хүүхэд, залуучуудын оролцог дэмжих нь" Иргэний Танхимын нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 18-ны өдрийн 15:00 цагт аймгийн Залуучууд театрт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
    Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимын дарга Л.Гүнчин хэлэхдээ: -Монгол Улсын хууль, үндэсний хөтөлбөрүүдэд 15-35 насныхныг залуучууд гэж тодорхойлон, ажлын байр, орон сууц, сурч боловсрох орчин нөхцлөөр хангах зорилтуудын хүрээнд олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тиймээс залуусын хөгжил дэвшил, тэмүүлэл, хүсэл зорилго бүхэн оргил руу байх ёстой. Нийгмийн баялаг болсон залуучууд маань дэлхийн тавцанд дуу хоолойгоо гаргахдаа индрийн араас биш индэр дээрээс vг хэлж, санаа оноогоо уралдуулах ёстой. Залуус та бүхний үүрэг оролцоо, хичээл зүтгэлээс аймаг, улс орны маань хөгжил зайлшгүй шалтгаална. Тийм учраас аймгийн Иргэний Танхим нь залуучуудын тулгамдсан асуудал, дуу хоолойг нийгэмд, аймаг орон нутгийн удирдлагуудад хvргэхийн тулд энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна гэв.     

Мэдээллийг бэлтгэсэн: Х.Соёл-Эрдэнэ

      

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%