Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Дарханы бахархал" шилдэг 108 гэр бүлийг шалгаруулна

2014-12-16

Дархан-Уул аймаг дахь “Монголын гэр бүлийг алдаршуулах төв”-өөс эрхлэн “Шинэ жилийн баяр”-ыг угтаж тус аймгийн Дархан сумын ЗДТГ-тай хамтарч "Дарханы бахархал" шилдэг 108 гэр бүлийг шалгаруулахаар болжээ.

Уг шалгаруулалтыг гэр бүлийн ариун нандин харилцааг эрхэмлэн дээдлэх үзлийг төлөвшүүлж залуу болон ахмад гэр бүлүүдийн амьдралд урам өгч дэмжин эерэг сайн талыг олон нийтэд сурталчлах зорилгоор  зохион байгуулж байгаа юм байна. Энэ зорилгын дор үндсэн зургаан  номинацаар шилдэг гэр бүлүүдийг шалгаруулахаар болжээ.

МГБАТ-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын захирал А.Оюунтунгалаг, “Манай төв нь Монголын гэр бүлийг алдаршуулах зорилгоор 2008 оноос эхэлж нийслэлийн 132 хороотой хамтран ажиллаж ирсэн бол харин 2010 оноос хойш Дархан сумын 18 багтай хамтран ажиллаж ирлээ. Энэ хугацаанд залуу гэр бүлүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч нэн ядуу өрхийн онц сурдаг хүүхдүүдийг дээд сургуулийн сургалтын төлбөрийг нь буцалтгүй тэтгэлэгт хамруулах зэрэг ажлыг зохион байгуулсан. Энэ удаа бид Дархан сумаас нас насны төлөөлөл болсон 108 гэр бүлийг алдаршуулж өргөмжлөхөөр бэлтгэл ажилдаа ороод байна” гэв. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%