Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Нэг золбин нохойн амь 7500 төгрөгийн үнэтэй

2014-12-16

Дархан хотын тохижилт цэвэрлэгээний ажлыг хариуцдаг Нийтийн аж ахуй үйлчилгээний газар нь хот дотор золбин нохой явуулахгүй байх ажлыг давхар хариуцдаг. Эднийх жил бүрийн хавар, намар золбин нохдыг устгах ажлыг зохион байгуулдаг ч бусад үед нь энэ асуудал орхигддог байна. Учир нь нохой агнах мэргэжлийн анчингүй байсан бол энэ сараас эхлэж нохой устгалын ажлыг эрхлэх байнгын орон тооны анчинтай болжээ.

Анх тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хоригдлуудыг авч ажиллуулахад “Гэмт хэрэгтэнд буу бариулж хотын гудамжаар явууллаа” гэсэн шүүмжлүүлэлд өртсөнөөс үүдэж болиулж байжээ. Дараа нь иргэдээс золбин нохдыг худалдаж авах арга хэрэглэсэн ч энэ нь үр дүн муутайн дээр зардал их гардаг. Тиймээс эцсийн арга нь байнгын гэрээгээр ажилдаг анчиныг авч ажилуулахаас өөр арга олдоогүй гэж аймгийн НААҮГ-ын хуулийн зөвлөх М.Сүрэнжав ярилаа. Гэрээт анчинд нэг нохойг 7500 төгрөгөөр үнэлж цалин хөлсийг нь тооцох бол нохойн арьсыг нь арьс боловсруулах үйлдвэрт нэг бүрийг нь 5000 төгрөгөөр нийлүүлэх боломжтой ч НААҮГ-т нохойн арьсыг өвчих ажлыг хийх хүн олддоггүй байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%