Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хүйтний эрч чангарсан хойно засвараа эхэлжээ

2014-12-12

Дархан-Уул аймгийн болон сумын Орон нутгийн Хөгжлийн сангийн хөрөнгөөр нийтийн эзэмшлийн орон сууцны байруудын инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлуудыг шат дараатай хийж байна.

Тухайлбал Дархан сумын наймдугаар багийн 6, 7, 8, ёотон байрууд, үндсэн тосгоны брак байрууд, мөн 15 дугаар багийн байруудын халаалт дулаан доголдсон. Тиймээс аймаг, сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хэсэг эдгээр баг бүрт ажиллаж засварыг нь эхлүүлэв. Эхний ээлжинд тус сумын наймдугаар багийн дээрх гурван байрын инженерийн шугам сүлжээг хэсэгчлэн засварлах ажлыг мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлж байна. Эдгээр гурван байрны оршин суугчид материалын зардал болох 1.8 сая төгрөгийг өөрсдөө гаргасан бол Дархан Дулааны Сүлжээ ТӨХК, Дархан-Ус суваг ХК нь мэргэжлийн ажиллах хүч гаргасан.

Нийт дөрвөн сая гаруй төгрөгийн төсөвт өртгөөр энэ гурван байрын шугамын засвар хийгдэж дуусах аж.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%