Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Япон, Солонгос, Австрали улсуудын эрүүл хотуудтай хамтарч ажиллахаар боллоо.

2014-12-10

      Дархан-Уул аймагт "Эрүүл хот” хөтөлбөр 1997-2000 онд хэрэгжсэн бөгөөд 2002-2010 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталж үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн юм. 2012 онд Монгол Улсын Засгийн Газрын "Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох үндэсний хөтөлбөр” батлагдаж, хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны цар хүрээ улам өргөжин хөгжиж ирсэн.

    "Эрүүл хот” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн ажлын үр дүнд 2006 онд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Монголын Хотуудын Холбооны "Эрүүл хот” өргөмжлөл, "Цэвэр хот” батламж, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн улсын комиссоос Дархан хотын "Морин хуур” цогцолборт "Орон нутгийн хамгийн сайн санаачилга” өргөмжлөл, "Алтан Гэрэгэ”,  МАЭ-ээс "Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд "Шилдэг байгууламж” өргөмжлөл, 2007, 2008 онд ЗТХБЯ, МБХ-ны "Их бүтээн байгуулалтыг өрнүүлсэн хот” өргөмжлөлийг хүртээсэн юм.

   2010 онд Дэлхийн хотуудын холбоонд гишүүнээр элсэж,  Дархан хот "Дэлхийн эрүүл хот” болсон юм. 2010 оноос ДЭМБ-тай хамтран ажиллаж, олон удаагийн сургалт, семинарыг зохион байгуулж, хамтран ажиллаж салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах талаар  хийж хэрэгжүүлсэн шат дараатай олон ажлууд нь Монгол Улсын болон олон улсын хэмжээнд  хэрэгжүүлэх ёстой туршлага болсон гэж үзжээ. 

    2014 онд Эрүүл хотуудын болон эрүүл мэндийн чиглэлээр ДЭМБ-тай нягт хамтран ажиллаж, Дархан-Уул аймагт  “Тархины харвалт, зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлэх” төсөл хэрэгжүүлж байгаа ба Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр Япон улстай харилцаагаа өргөжүүлээд байна.

       Дархан хот 2013 онд “Эрүүл хотуудын холбоо”-ны Удирдах зөвлөлийн 5 орны нэгээр сонгогдсон ба энэ онд Хонг-Конк хотод болсон Олон улсын “Эрүүл хотуудын холбоо”-ны их хуралд холбооны удирдах хорооны гишүүнээр оролцож,   Дархан хот  “Эрүүл хот” хөтөлбөрийн  хүрээнд олон улсын хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлж байгаа талаар илтгэл тавилаа. Монгол улс нь эрүүл хотуудыг  хөгжүүлэх чиглэлээр шат ахисан гэж олон улсын төвшинд үнэлэгдсэн бол уг их хуралд оролцсоноор дэлхийн эрүүл хотуудын туршлагаас суралцаж, Япон, Солонгос, Австрали улсуудын эрүүл хотуудтай хамтарч ажиллахаар боллоо.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%