Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан сумаас аймгийн Цагдаагийн газарт 3 машин өглөө

2014-12-10

Дархан сумын гэр хорооллын багуудын хэсгийн байцаагч нарын ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шуурхай, аюулгүй байдлыг хангах зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал санаачилан аймгийн Цагдаагийн газарт 3 авто машин нийлүүллээ. Өнөөдөр хүлээлгэн өгсөн 3 автомашинаар 1-3, 6-8, 15-р багуудын иргэдийн амгалан тайван байдлыг хангуулахад ашиглана. Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулийн дагуу хэсгийн байцаагч нарт тухайн машинуудыг гэрээгээр эзэмшүүлнэ. Ингэснээр машиныг гэрээлэн хүлээж авсан алба хаагч машиныхаа ашиглалтыг бүрэн бүтэн байдлыг хариуцах бөгөөд эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед байгууллагынхаа төсөвт хүндрэл дарамт учруулахгүй байх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Эх сурвалж: Дархан сумын ЗДТГ


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%