Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна” гэж заасны дагуу аймгийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг шинэчлэн тогтоох захиргааны хэм хэмжээний актын төсөлд иргэд, олон нийтээс санал авч байна.
Саналаа:
- Аймгийн Засаг даргын Тамгын газарт бичгээр
- Otgontsetseg@khovd.gov.mn хаягаар тус тус 2026 оны 06 дугаар сарын 04-ний дотор ирүүлэхийг хүсье.
