Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2025-06-27

ШАРЫН ГОЛ СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ  ХУРАЛДЛАА

Шарын гол сумын ИТХ-ын Зөвлөлийн хурал өнөөдөр буюу 2025.06.27-ны өдөр ИТХ-ын хурлын дарга Б.Болат, зөвлөлийн гишүүд Ц.Ганзориг, Э.Гантулга, Э.Энхмаа нар танхимаар, зөвлөлийн гишүүн Б.Амангелди, Г.Мөнхжаргал, Н.Баттулга нар цахимаар 100%-ын ирцтэй хуралдлаа. 

Тус хуралдаанаар 

1. БИНХ-ын дарга нарт урамшуулал олгох тухай 

2. Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай 

3. Орон нутагт ажилласны нэмэгдэл олгох тухай 

4. Хөрөнгө бүртгэх тухай

5. Сумын Газар зүйн нэрсийн жагсаалт батлах тухай 

6. Сумын эдэлбэр газрыг нэмэгдүүлэх саналыг дэмжих тухай асуудлуудтай тус тус танилцаж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит бус 9 дүгээр хуралдааны товыг 2025.07.04-ний өдөр тогтоож, хэлэлцэх асуудлыг баталлаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 172
163 / 95%
8 / 5%
1 / 1%