Дархан-Уул аймгийн Дархан хайрхан уулын тахилгын ёслолын хүрээнд уламжлалт соёл, спортын олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Монгол түмний байгаль дэлхий, эзэн хангайгаа хүндэтгэн дээдлэх өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү арга хэмжээ нь жил бүр уламжлал болон зохиогдож байгаа юм.
Бэсрэг наадмын нээлтийн үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа оролцон мэндчилгээ дэвшүүллээ.
Ёслолын үеэр сурын харваа, шагайн харваа, үндэсний бөхийн барилдаан, даага болон их насны морьдын уралдаан зэрэг тэмцээн уралдаануудыг зохион байгуулж байна. Бэсрэг наадмын нээлтийн үйл ажиллагаанд Залуучууд театрын уран бүтээлчид оролцож, ая дууны мэндчилгээ өргөн барьлаа.
Дархан хайрхан тахих ёслол нь зөвхөн шүтлэг бишрэл төдийгүй нутгийн эв нэгдэл, үндэсний өв соёлыг хадгалах, залуу үед уламжлуулан үлдээх чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.