Аймгийн ИТХ-ын дарга, хурлын Төлөөлөгчид болон холбогдох хороод, төрийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Ноён суманд уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгч "Терра энержи" ХХК, "Хур эрдэнэ баялаг" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уг ажлын хэсэг нь аймгийн ИТХ-аас баталсан холбогдох тогтоол шийдвэрийн хэрэгжилт, Уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газар ашиглалтын зориулалт, орон нутгийн татварын бүрдүүлэлт, байгаль орчин, замын бүтээн байгуулалт чиглэлээр уурхайн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.
Энэ үеэр орон нутаг болоод ажлын хэсгийн зүгээс "Терра энержи" ХХК-ийн удирдлагуудад





