Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ТАХИЛГАТ НОЁН БОГД ХАЙРХАНЫ ТАХИЛГА БОЛЖ БАЙНА.

2025-05-29

Зуны эхэн сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт орших аймгийн тахилгат "Ноён богд" хайрханыг тахих ёслолын ажиллагааг Ноён сумын ИТХ, ЗДТГ-аас зохион байгуулж байна.
Аймгийн хэмжээнд нэр бүхий таван хайрханыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 19/21 дүгээр тогтоолоор аймгийн тахилгат хайрхан болгон тогтоосон бөгөөд түүний нэг нь Ноён богд хайрхан юм.
Монголчууд эртнээс уул ус, байгаль дэлхийгээ дээдлэн шүтэж ирсэн түүхэн уламжлалтай бөгөөд энэхүү түүхэн ёс уламжлалаа ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээж, байгаль эхээ хайрлан хамгаалах зан үйлсийг төлөвшүүлж ирсэн билээ.
Ноён богд хайрханыг тахих үйл ажиллагаанд аймгийн ИТХ- ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн ИТХ- ын Төлөөлөгчид оролцож байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 170
161 / 95%
8 / 5%
1 / 1%