🎊🎈“Сурах их эрдмийн аян”-д сахилга баттай, зөв үлгэр дуурайлалтай оролцож, үе тэнгийнхэн болон дүү нартаа эерэг нөлөө үзүүлж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхтэй санаачлга гаргасан ЕБ-ын 2 сургуулийн 12 дугаар ангийн “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн гишүүн Б.Ихтамир, Ч.Мөнхсайхан, Ө.Лхагва-Очир, Ж.Куандаг, Б.Отгонтуяа, Н.Болорчулуун, К.Дауржан, Б.Нандинцэцэг, А.Нямбаяр, нарт сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс батламжийг гардуулан өглөө.