Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2025” АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

2025-04-30

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аймгийн Боловсролын газар, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газартай хамтран сургуулийн орчин дахь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах, Өсвөрийн сэргийлэгч бүлгэмүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлж, багш, нийгмийн ажилтан, эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Өсвөрийн сэргийлэгч-2025” аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.
👮‍♂️Уг тэмцээнд Ховд аймгийн 17 сумын ерөнхий боловсролын сургуулиудын 9-11 дүгээр ангийн сурагчдаас бүрдсэн “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийн 6 сургуулийн 50 гаруй хүүхэд оролцож оюун ухаан, мэдлэг, авъяас, ур чадвараараа өрсөлдлөө.
Ховд аймгийн хэмжээнд 26 өсвөрийн бүлгэм, 249 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
👮‍♂️“Өсвөрийн сэргийлэгч-2025” аймгийн аварга шалгаруулах тэмцээнд:
1-р байрт Жаргалант сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн өсвөрийн сэргийлэгч бүлгэм
2-р байрт Эрдэнэбүрэн сумын ЕБ-ын сургуулийн өсвөрийн сэргийлэгч бүлгэм
3-р байрт Ховд сумын ЕБ-ын сургуулийн өсвөрийн сэргийлэгч бүлгэмүүд шалгарлаа.
Эхний байрт шалгарсан баг Баян-Өлгий аймагт болох “Өсвөрийн сэргийлэгч-2025” Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 170
161 / 95%
8 / 5%
1 / 1%