Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Хүний эрхийн тухай ярилцъя” уулзалт боллоо

2025-04-30

Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачилсан "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт (2025.04.30) “Ховд аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй хүртээмжийн орчин нөхцөл” сэдвийн хүрээнд боллоо.
Уулзалтад аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Жамъяндорж болон Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо
Өглөөний уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй хүртээмжийн орчин бүрдүүлэх, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орчин нөхцөлийг сайжруулахад талуудын оролцоо, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.
Мөн цаашид хийгдэх ажлын талаар мэдээлэл солилцож, хамтдаа хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллахаар болов.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 170
161 / 95%
8 / 5%
1 / 1%