Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ-II" ТОВХИМОЛ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

2025-04-16

Дархан-Уул аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийг тусгасан “Дархан-Уул аймгийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хөгжил-II” номыг Аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаад Аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга П.Баярсайхан гардуулан өглөө.

Тус ном нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд тулгуурлан, аймаг орон нутгийн гадаад харилцааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, бодлогын залгамж чанарыг хадгалах зорилготойгоор эмхэтгэгдсэн байна.

Мөн аймгийн гадаад харилцааны чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, төсөл хөтөлбөрүүд, байгуулсан гэрээ хэлэлцээрүүд, хамтран ажиллагч улс, хотуудтай харилцааг хэрхэн өргөжүүлж ирснийг энэхүү товхимолд багтаажээ.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 170
161 / 95%
8 / 5%
1 / 1%